ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/29-НД НИЙТЛЭГДСЭН
ФОТО: Ахмадын баярыг угтаж олон жил ханилсан буурлуудын "Очир Эрдэнийн Хурим" ёслолын арга хэмжээг зохион байгууллаа
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Жил бүрийн аравдугаар сарын 1-нийг Ахмад настны баярыг тэмдэглэх шийдвэрийг Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-аас 1990 онд гаргасан түүхтэй. Харин манай улс 1992 оноос эхэлж энэ өдрийг тэмдэглэх болжээ.
Намрын дунд сарын бэлгэт сайн өдрийг тохиолдуулан өнөөдөр Гэрлэх Ёслолын Ордонд өнөөдөр олон жил ханилан суусан ахмад буурлуудын Алтан болон Очир эрдэнийн хуримыг тэмдэглэлээ.
Сонирхуулахад
- 30 жил ханилсан бол сувдан хурим,
- 40 жил ханилсан бол бадмаараг хурим,
- 50 жил ханилсан бол алтан хурим,
- 60 жил ханилсан бол очир эрдэнийн хурим,
- 70 жил ханилсан бол өнөр баян хурим гэхчлэн тэмдэглэдэг уламжлалтай.
ФОТО
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
