IJF: Монголын жүдочид Чиндаогийн гранпригаас 2 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 26-наас 28-ныг дуустал жүдогийн Чиндаогийн гранпри тэмцээнд Монголын баг эрэгтэй 8, эмэгтэй 7 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон юм.
Тус тэмцээнээс эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Ё.Басхүү, +100 кг-ын жинд Б.Гончигсүрэн нар алт, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Л.Энхрийлэн мөнгө, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, 57 кг-ын жинд Л.Сосорбарам, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Б.Сүхбат нар хүрэл медаль хүртлээ.
Ингэснээр монголчууд багийн дүнгээр хоёрдугаарт бичигдлээ.
Багийн дүнгээр 5 жинд алтан медаль хүртсэн Японы баг тэргүүлсэн бол 2 алт, 1 мөнгө, 2 хүрэл медальтай Франц гуравдугаарт жагсав.
Гавьяат тамирчин Ё.Басхүү гранпри зэрэглэлийн тэмцээнээс хоёр дахь алтан медалиа хүртсэн юм. Тэрбээр 2017 онд Гаагийн гранприд түрүүлж байв.
Харин Б.Гончигсүрэнгийн хувьд гранпригаас анхны алтан медалиа авлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
