Монгол Ардын Нам(МАН)-ын Бага хурал өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд болохоор товлогдсон.
Өнөөдрийн хурлаар МАН-ын Бага хурлын гишүүд намын даргаа сонгох, дүрмээ шинэчлэх болон Их хурлаа товлох зэрэг чухал асуудлаа шийдэх хүлээлттэй байгаа юм.
Одоогоор МАН-ын даргад Улсын Их Хурал(УИХ)-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар өрсөлдөхөө албан ёсоор мэдэгдээд байгаа.
Түүнчлэн Тусгаар тогтнолын ордны гадаа залуус "Ардчилсан нээлттэй сонгууль явуул", "Бага хурлын гишүүд асуудлаа шийд" зэрэг бичиг барин зогсжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!