Өнөөдөр буюу есдүгээр сарын 26-ний өдөр Д.Сүхбаатарын талбайд гадаадад аялагчдад зориулсан "Outbound Travel Mart 2025" өдөрлөг болж байна.
Нийслэлийн Аялал Жуулчлалын Газар, Монголын Аялал Жуулчлалын Холбоотой хамтран гадаадад аялах иргэд жуулчдад хэрэгцээт мэдээллийг нэг дороос хүргэх зорилгоор "Outbound Travel Mart 2025" гадаад аяллын өдөрлөгийг зохион байгууллаа.
Энэ удаагийн өдөрлөг нь “Хариуцлагатай Монгол Аялагч– Гадаадад хэрэгжүүлцгээе” уриан дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд Дэлхийн улс орнуудад Монгол аялагчдыг аялуулдаг мэргэжлийн тур оператор компаниудын танилцуулга болон аялагчдад шаардлагатай зөвлөгөө, мэдээлэл, үйлчилгээ болох аяллын даатгал, аяллын агент, тийз захиалгын касс, банк, нислэгийн авиа компани, виз мэдүүлэх зөвлөгөө, Е сим, гар урлал, бэлэг дурсгал гэх мэт олон төрлийн зөвлөгөө мэдээллийг иргэдэд өгөх юм.
Сонирхуулахад жил бүрийн есдүгээр сарын 27-ны өдрийг дэлхийн өнцөг булан бүрд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд анхаарах, ач холбогдлыг ойлгуулах зорилгоор уламжлал болгон тэмдэглэн иржээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!