Хөвсгөл аймгийн Тариалан суманд алга болсон хоёр настай хүүгийн цогцос олдсоныг Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв.
Тодруулбал ЦЕГ-аас "Хүүгийн цогцсыг төөрсөн газраас нь 3-4 километрийн зайнаас бүрэн бүтэн олсон. Хэргийн газрын үзлэг, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэсэн юм.
Хоёр настай хүү 2025 оны есдүгээр сарын 17-ны өдрийн 16:55 цагт Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн “Сайхан мод” гэдэг газраас сураггүй алга болж, түүнийг онцгой байдлын болон цагдаагийн алба хаагчид, гэр бүлийнхэн нь, орон нутгийн олон арван иргэн ес дэх хоногтоо эрэн хайж байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!