Сүүлийн үед манай улсын иргэд БНХАУ-ын хилээр нэвтрэхдээ анхаарал болгоомжгүйгээр буу, сум авч орох тохиолдол гарсаар байгаа талаар Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдээлэв.
БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлд тус улсын хилээр зэвсэг, сум, хуурамч мөнгөн тэмдэгтийг хууль бусаар нэвтрүүлсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, 7 жилээс доошгүй хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэж заасан байдаг аж.
Иймд Монгол Улсын иргэд Та бүхэн БНХАУ-д зорчихдоо ачаа тээшээ сайтар нягтлан шалгаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас сэрэмжлүүллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!