13:35 2025/09/25
Хөвсгөл аймгийн Тариалан суманд сураггүй алга болсон хоёр настай хүүг эрэн хайх ажиллагаа ес дэх өдрөө /2025.9.25/ үргэлжилж байна.
Хүүгийн ар гэрийнхэн Сайхан мод гэдэг газраас баруун урд зүгт 4-5 км газарт эрлийг явуулж өгөх хүсэлт тавьсны дагуу аймгийн Онцгой байдлын газар, цагдаагийн газар, Тариалан сумын ЗДТГ болон ар гэр, сайн дурын иргэд зэрэг нийт 24 хүн, долоон автомашинтайгаар өчигдрийн /2025.9.24/ 11:00-20:00 цагийн хооронд эрэн хайх ажиллагаа явуулжээ.
Ташрамд дурдахад, хүүгийн ар гэрийнхэн өчигдөр /2025.9.24/ холбогдох байгууллагад эрлийг зогсоох хүсэлтээ бичгээр өгсөн ч одоогийн байдлаар эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа юм.
Түүнчлэн есдүгээр сарын 24-ний өдөр тус сумын Давааны ар багийн Дуургын нуруу гэдэг газарт самар түүж явсан 46 настай эмэгтэй сураггүй алга болсон. Түүнийг эрэн хайх ажил хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!