Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

Чингис хаан нисэх буудал руу иргэдэд үйлчилдэг нийтийн тээврийн автобусны Х:19 чиглэлд өөрчлөлт оржээ

Б.Манлай
2025 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Чингис хаан олон улсын нисэх буудал руу иргэдэд үйлчилдэг Х:19 “Чингис хаан Олон улсын нисэх буудал-Сүхбаатарын талбайн төв зогсоол” чиглэлийн замналд өөрчлөлт оруулжээ.

Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээлснээр Х:19 чиглэлийн автобус Сүхбаатарын талбайн төв зогсоолоос Олимпын гүүрээр гарч Махатма Гандигийн гудамжаар зорчин 120 мянгатын зогсоол дээр зогсдог болсон байна.

Автобусны чиглэлийн нэршлийг Х:19 “Чингис хаан олон улсын нисэх буудал-Олимпын гүүр-Сүхбаатарын талбайн төв зогсоол” болгожээ.

Харин автобусны цагийн хуваарьт ямар нэгэн өөрчлөлт ороогүй байна.

зураг
 

Хөшигийн хөндийн нисэх буудал руу Х:19 Чингис хаан олон улсын нисэх буудал-Олимпын гүүр-Сүхбаатарын талбайн төв зогсоол, Х:20 Таван шар-Чингис хаан ОУНБ болон шөнийн буюу ШҮ:4 Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ гэсэн маршрутаар нийтийн тээврийн автобус иргэдэд үйлчилдэг аж.