Засгийн газраас Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх "Шинэ итгэл-Эрс шинэтгэл, Нэг Монгол-Хүн чанартай хөгжил" таван жилийн үндсэн чиглэлийг гаргасан талаараа танилцууллаа.
Энэ талаар Ерөнхий сайд Г.Занданшатар "Засгийн газар 100 хоног ажилласан ажлынхаа дүгнэлт дээр шинжилгээ хийж, ирэх таван жилийн үндсэн чиглэлээ гаргалаа. Энэ бол мөрөөдлийн жагсаалт биш бодитой арга ажил хэрэг болгохын тулд ард иргэдтэйгээ хэлэлцүүлнэ. Хүний чанартай өсөлт, хөгжлийг эрхэмлэсэн бодлого юм.
Хүний хөгжил, засаглал, эдийн засгийн бүтэц, татвар, цахим шинэтгэл, ногоон хөгжил, хот хөдөөгийн шинэтгэл зэрэг 10 цогц реформыг ирэх таван жилийн үндсэн чиглэл болгож байгаа. Энэ бол нэгдмэл үнэт зүйл, ажилтай орлоготой, боловсролтой бүтээлч иргэний ирээдүйг бүтээсэн цогц шинэчлэл юм.
Монгол Улсын хөгжлийг таван жилийн дотор хоёр дахин хурдасгах цогц ажлын төлөвлөгөөгөө аравдугаар сарын 31-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлнэ" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!