ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/24-НД НИЙТЛЭГДСЭН
Монгол-Хятадын автозамын хилийн боомтууд 10 дугаар сарын 1-7-ны өдрүүдэд түр хаана
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Хилийн боомтуудын 2025 оны 10 дугаар сард ажиллах цагийн хуваарь болон түр хаах өдрүүдийн мэдээллийг Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ.
Монгол-Оросын автозам болон төмөр замын хилийн боомтууд энэ сард бүгд хэвийн ажиллах бол Монгол-Хятадын автозамын Замын-Үүд, Булган, Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Хавирга, Сүмбэр, Баянхошуу хилийн боомтууд 10 дугаар сарын 1-7-ны өдрүүдэд Хятадын намрын дунд сарын баярын өдрүүдийг тохиолдуулан түр хаана.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
