"НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгож, нийт иргэдийнхээ 80 хувьд буцаалт олгох системийг нэвтрүүлж байгаа"
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Энэ үеэр НӨАТ болон хиймэл оюун ухааны стратеги батлах талаар Ерөнхий сайд Г.Занданшатар дараах мэдээллийг хүргэлээ.
Тэрбээр хэлэхдээ "И-баримтыг цаасаар биш цахимаар авдаг болох сүлжээг нэвтрүүлж байна.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хиймэл оюун ухааны стратегийг баталсан.
Татварын хөнгөлөлт үзүүлэх виртуал бүсийг байгууллаа. Иргэдийн санал гомдлыг хэлэлцдэг D-Government.mn-ыг бий болголоо.
Хиймэл оюун ухааны үндэсний стратеги Монгол Улсын хөгжлийг цоо шинэ шатанд гаргана.
Бид НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгож, нийт иргэдийнхээ 80 хувьд буцаан олголт олгодог системийг нэвтрүүлж байгаа.
Дөрвөн ам бүлтэй айл жилийн эцсээр нэгдсэн дүнгээр хоёр сая гаруй төгрөг буцааж авч байхаар нийт 80 хувьдаа бодитой дэмжлэг үзүүлэх шинэчлэлийг хийж байгаа" гэж мэдээллээ.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
