ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Алт 3" аяныг хэрэгжүүлэх 85 дугаар тогтоолын 5 дахь дэд заалтад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээн авлаа

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэх санал хураалт явууллаа.

Санал хураалтад оролцсон гишүүд УИХ-ын 85 дугаар тогтоолын 3 дахь заалтад тавьсан хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн бол 5 дахь заалтад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа. 

Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын 85 дугаар тогтоолын 3 болон 5 дахь заалтад хориг тавьсан. Үүнд:

  • 3/алтыг хууль бусаар экспортлоход хил, гаалийн хяналтыг чангатгах;
  • 5/гадаад валютын нөөцийг богино хугацаанд нэмэгдүүлж, үр өгөөж өгөх, Үндэсний баялгийн сангийн хуримтлалыг нэмэгдүүлэх боломжтой алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай" Монгол Улсын Их Хурлын 2020 оны 46 дугаар тогтоол, "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай" Монгол Улсын Их Хурлын 2020 оны 47 дугаар тогтоолын холбогдох хавсралтад өөрчлөлт оруулах Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, Монгол Улсын Их Хуралд яаралтай өргөн мэдүүлэх.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/31461172623527682