Тино супер апп нь Зүүн Өмнөд Азийн тэргүүлэх супер апп болох GrabMaps-тай стратеги болон технологийн хамтын ажиллагааны гэрээг байгуулж, олон улсад батлагдсан газрын зураг боловсруулах инновацыг Монголд нутагшуулахаар боллоо.
Түншлэлийн үр дүнд “Тэсо Инвестмэнт”-ийн хөгжүүлж буй ТИНО супер аппликейшн GrabMaps-ийн дэд бүтэц болох дэвшилтэт байршил тогтоох системтэй нэгтгэгдэж, газрын зураг дутмаг бүсийн хаягийн бүртгэл, чиглэлийн нарийвчлал, үйлчилгээний хүртээмжийг шинэ шатанд гаргах боломж бүрдэнэ.
Grab компани нь унаа дуудлага, хүргэлтийн үйлчилгээг дэмжих зорилгоор GrabMaps технологийг бүтээсэн бөгөөд өнөөдөр Зүүн Өмнөд Азийн 8 улс, 800 гаруй хотод өргөн ашиглагдаж байна.
Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсад такси, хүргэлтийн үйлчилгээ, аялал жуулчлал болон цахим худалдааны салбарт шинэ боломж нээж, хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралыг илүү ухаалаг, хялбар болгоход хувь нэмэр оруулах юм.
ТИНО супер апп дараах үйлчилгээнүүд санал болгож байна.
Үүгээр зогсохгүй хэрэглэгчдийн амьдралд илүү хэрэгцээтэй шинэ үйлчилгээнүүдийг үе шаттайгаар нэмэн хөгжүүлж Монголын анхны цогц супер апп-ыг бүрэн хэмжээнд танилцуулах болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг Tino хуудаснаас аваарай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!