ОХУ-ын нийслэл Москва хотод үйл ажиллагаагаа явуулдаг томоохон компаниуд өөрсдийн бизнес, бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, түншийн харилцаа холбоо тогтоох "Business Mission" арга хэмжээ Шангри-Лад болж байна.
Энэ удаагийн бизнес уулзалтыг ОХУ-ын Худалдааны Төлөөлөгчдийн Газар, Москва хотын Экспортын Төв, Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Үндэсний Танхим хамтран зохион байгуулжээ.
Хоёр улс хоорондоо хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүнээс өгсүүлээд машин, механизм, хүнсний бүтээгдэхүүн, уул уурхайн тоног төхөөрөмж, арьс шир гээд 367 төрлийн бараа бүтээгдэхүүнийг татварын хөнгөлөлттэй үнээр харилцан нэвтрүүлж байгааг зохион байгуулагчид онцолсон юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!