Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: “Утга зохиолын 7 хоног” аяныг эхлүүлж их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Утга зохиолын 7 хоног” аян эхэлж буйтай холбогдуулан их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөх ёслол өнөөдөр боллоо. 

Энэхүү аяныг долоо хоногийн хугацаанд буюу есдүгээр сарын 22-28-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулах аж. 

Долоо хоногийн турш уншигч, уран бүтээлчдийг ойртуулах, утга зохиолын үнэ цэнийг таниулах олон талт арга хэмжээг зохион байгуулах талаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээлсэн билээ. 

Үүнд:

  • Д.Нацагдоржийн нэрэмжит зохиолч, уншигчдын уулзалт
  • Төрийн шагналт зохиолчдыг алдаршуулах өдөрлөг
  • “Жүжгийн зохиол бичихүй” сургалт, уулзалт
  • “Монголын яруу найргийн гурван үе” уран уншлага 
  • Уран зохиолын клубүүдийн өдөрлөг, хамтарсан арга хэмжээ
  • Зохиолч ба уран бүтээлчдийн дугуй ширээний ярилцлага
  • Жүжгийн зохиолын улсын уралдааны шагнал гардуулах ёслол багтана. 

Тус аян нь уншигч, судлаач, зохиолч, уран бүтээлчдийг нэгэн дор цуглуулж, утга зохиолын нийгэмд үзүүлэх нөлөө, үнэ цэнийг таниулах, мөн зохиолчдын бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, соёлын бүтээлч үйлдвэрлэлд хувь нэмэр оруулах зорилготой.

Түүнчлэн үндэсний соёлын дархлааг бэхжүүлэх, эх хэлний үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, шинэ үеийн залуусыг уран зохиолд татан оролцуулах томоохон хөшүүрэг болох ач холбогдолтойг онцоллоо. 

ФОТО: 
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг