"TECHWEEK 2025" буюу технологийн долоо хоног арга хэмжээний талаар зохион байгуулагчид өнөөдөр мэдээлэл өглөө.
Уг арга хэмжээний хүрээнд энэ оны есдүгээр сарын 17-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Монголын анхны виртуал бүсийг байгуулах шийдвэр гарсан байна. 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн виртуал бүсийн үйл ажиллагаа хэрэгжээд явах аж. Улмаар тус виртуал бүсэд бүртгүүлсэн хувийн хэвшил, ААН-үүд татварын дэмжлэг авахаас гадна дотоодын болон гадаадын ААН-үүдээс нийгмийн хариуцлагын хүрээнд санхүүгийн дэмжлэг авах боломж бүрдэх юм байна.
Технологийн долоо хоног арга хэмжээний хүрээнд Монгол орон даяар нийт 52 үйл ажиллагаа зохион байгуулагдах ба 21 аймагт технологийн хэлэлцүүлэг болох аж.
Салбарын шинэ мэдлэг, технологи, инновац, ирээдүйн чиг хандлага, хөрөнгө оруулалт болон бодлогын асуудлыг хэлэлцэн, туршлага солилцож, талуудын бодит оролцоог хангах үндэсний хэмжээний цогц арга хэмжээг бий болгох зорилготой.
Арга хэмжээнүүдийн хүрээнд:
Тус арга хэмжээний мэдээлэл, өдөр бүрийн хөтөлбөрийн тухай мэдээллийг tech-week.mn сайтаас авч болох юм байна. Ихэнх арга хэмжээ нь хүн бүрд нээлттэй, үнэ төлбөргүй болж байгааг онцлов.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!