ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/22-НД НИЙТЛЭГДСЭН
Эрт илрүүлэг, үзлэг оношилгоог тодорхойгүй хугацаагаар ЗОГСООЖЭЭ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Иргэдийн урьдчилан сэргийлэх оношлох үзлэгт тогтмол хамрагддаг дадал хэвшлийг бий болгох зорилгоор 2023 оны аравдугаар сараас эхлэн эрт илрүүлэг үзлэгийг орон даяар хийж эхэлсэн.
Гэвч энэхүү эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх оношилгоог тодорхойгүй хугацаагаар зогсоож байгааг Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газраас гэрээт лавлагаа болон анхан шатны эрүүл мэндийн байгууллагууддаа мэдэгдсэн байна.
Тухайн мэдэгдэлд түр зогсоож байгаа шалтгаанаа "Нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгт зорилтот бүлгийн хүн амыг хамруулах үйл ажиллагааг зохион байгуулах журмын мэдээллийн санд дүн шинжилгээ хийж, эрт илрүүлгийн багцыг шинэчлэн тогтоох, цаашдын чиг хандлагыг тодорхойлох ажлын хүрээнд тус эрт илрүүлэг, үзлэг оношилгооны санхүүжилтийг түр хугацаагаар зогсоох чиглэл ирүүлсэн тул дээрх тусламж, үйлчилгээний санхүүжилтийг 2025 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар зогсоож байна" гэжээ. Мөн 2025 оны есдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн шинээр нэхэмжлэл үүсгэхгүй байхыг анхааруулсан байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
