Цас орсны улмаас Загастайн даваанд автомашин зорчих боломжгүй болжээ
Завхан аймгийн хэмжээнд есдүгээр сарын 21-22-ны шилжих шөнө Улиастай, Яруу, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Алдархаан, Идэр сумдын нутгаар цас орсны улмаас замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа ихээр үүсээд байгаа юм байна.
Загастайн давааны замын зорчих хэсэгт автомашин зорчих боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа тул хэвийн болтол зорчихгүй байхыг зөвлөв.
Иймд иргэд та бүхэн хол, ойрын замд зорчихдоо шатахууны нөөцтэй, дулаан хувцастай байх, өвлийн дугуйтай, автомашинд зайлшгүй байх анхны тусламжийн багц, чирэгч, татлага, хүрз бусад шаардлагатай зүйлсийг авч явахыг анхаарууллаа.
2025.09.22 өдрийн 08 цагийн байдлаар Завхан аймгийн Алдархаан, Цагаанхайрхан, Улиастай, Идэр, Цагаанчулуут сумдын нутгаар 6-45мм хэмжээтэй бороо, нойтон цас орж 08 цагийн хэмжилтээр цасны зузаан 2-26 см байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!


