ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдрөөс БЗД-ийн эрүүл мэндийн төвийн харьяа салбар амбулаториудад эрт илрүүлэг үзлэг, оношилгоог хийхгүй

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 9 сарын 22
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн харьяа салбар амбулаториудад өнөөдөр буюу есдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, оношилгоог хийхгүй болсон талаар тус дүүргийн эрүүл мэндийн төвөөс мэдээллээ. 

Тодруулбал Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн мэдэгдэл, чиглэлийн дагуу "Хүн амын нас хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг, оношилгоо"-ны санхүүжилтийг тодорхойгүй хугацаагаар түр зогсоож байгаа аж.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа салбар амбулаториудад есдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тус үзлэг, оношилгоог тодорхойгүй хугацаагаар хийхгүй юм байна.