Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол, Хятадын “Барилга, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын форум”-д гадаадад төсөл хэрэгжүүлэгчид, гүйцэтгэгчид, хөрөнгө оруулагчид оролцлоо

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 9 сарын 22
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдэж байгаа энэ үед хоёр орны бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой Монгол, Хятадын “БАРИЛГА, ДЭД БҮТЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ФОРУМ-2025”-ыг 2025.09.18-20-ны хооронд зохион байгууллаа.

Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ нь БНХАУ-ын Олон улсын гэрээлэгчдийн нийгэмлэг (CHINCA)-тай албан ёсны хамтын ажиллагаагаа эхлүүлж “САНАМЖ БИЧИГ” зурснаар жил бүр CHINCA&MNCA форум, үзэсгэлэнг аль нэг улсад ээлжлэн зохион байгуулах, барилга байгууламжийн хууль, дүрэм, техникийн стандарт, салбарын хөгжилтэй холбоотой мэдээлэл солилцох, Гишүүн компаниудаа хооронд нь танилцуулах, бизнес уулзалт, B2B боломжуудын төлөвлөгөөг зохион байгуулж, хэрэгжүүлэх, хамтарсан төсөл, хөтөлбөрүүд боловсруулах, барилгын төслүүдэд хөрөнгө оруулалт, санхүүжилт татах чиглэлүүдэд хамтран ажиллахаар тогтлоо.

зураг
 

Форумын арга хэмжээг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд нээж үг хэлсэн бол БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуань хоёр улсын хамтын ажиллагаа батжин бэхжиж байгаад талархал илэрхийлэн харилцаа хамтын ажиллагааны шинэ шат ахиж байгаа онцлон тэмдэглэлээ.

Уг арга хэмжээг хүндэтгэн Монгол Улсын томоохон бүтээн байгуулалтад оруулж буй хувь нэмэр, хамтарсан төслүүдийн үр дүн амжилттай явагдаж байгааг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Н.Энхболд мэндчилгээ илгээсэн бол МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан, БНХАУ-ын Олон Улсын Гэрээлэгчдийн Нийгэмлэгийн Ерөнхийлөгч Фан Чючэн нар хамтын ажиллагааны ололтыг шинэ шатанд гаргасанд таатай байгаагаа илэрхийллээ.

зураг
 
зураг
 

Форумын үеэр БНХАУ-ын зүгээс Дэлхийн шилдэг 500-д багтдаг Хятадын хөрөнгө оруулагчид, төсөл хэрэгжүүлэгчид болох Shanghai Сonstruction Group, Сhina Railway Signal & Communication Co.,Ltd, Сhina North Industries Corporation, Сhina Machinery Engineering Corporation, Beiben Trucks Group Co.,Ltd, Shaanxi Construction Engineering Corporation гээд 150 гаруй компаниуд өөрсдийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг танилцуулахаас гадна Монгол Улсад өрнөж буй бүтээн байгуулалтын томоохон төслийн мэдээлэлтэй танилцлаа. 

Форумын сонирхол татсан нэг хэсэг болох Монгол Улсад өрнөж буй бүтээн байгуулалт, хөрөнгө орчны талаар ХББОСЯ-наас "Монгол Улсын Барилга, барилгын материал дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулалтын орчин, боломж", Нийслэлийн "24 Мега төсөл"-ийн өнөөгийн байдал,  Хүннү хотын захиргаанаас Хүннү хот төсөл, Хөрөнгө оруулалт, худалдааны газраас "Хөрөнгө оруулалтын орчин ба нөхцөл", БНХАУ-ын Төмөр замын дохиолол, харилцаа холбооны корпорацийн үйлдвэрлэлийн давуу талыг ашиглан Монголын төмөр замын тээврийн шинэ хөгжлийг дэмжих нь, МБҮА ТББ-иас "Монгол Улсын барилгын зах зээлд нэвтрэх боломж, нөхцөл шаардлага" илтгэлүүдийг тавилаа.

зураг
 

Харин дараагийн хэсэгт хувийн хэвшлийн томоохон төлөөллүүд болох  Номин констракшн деволмент групп ХХК "NCD Group-Хөрөнгө оруулалтын төслүүд", Гурван бухат групп "Арга билиг”,  Барилгачин групп "Монгол Хятадын барилгын материалын худалдааны гүүр", Ай Ди Си Ай групп "Улаанбаатар хотод хүн төвт амьдралын шинэ эринийг цогцлоохуй" зэрэг томоохон төслүүдийг хөрөнгө оруулагчдад танилцуулж, мэдээлэл солилцлоо.

Ийнхүү энэхүү хамтын ажиллагаа нь дотоодын барилга, дэд бүтцийн компаниудаа олон улсын зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлээд зогсохгүй, гадаадын хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологийг нутагшуулах замаар салбарын орчин үеийн хөгжил, чадавхыг дээшлүүлэхэд анхаарч төсөл хэрэгжүүлэгч компаниудын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх, төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх шинэ боломжийг нээж өгч байгаа томоохон арга хэмжээ боллоо.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.