ҮЙЛ ЯВДАЛ: МУУҮА-аас Стратегийн орд газруудад төрийн хувь эзэмшил тогтоох тухай асуудлаар мэдээлэл өгнө
Шангри-Ла цогцолборын “Ballroom 3” зааланд
09:00 цагт ОХУ-ын нийслэл Москва хотод үйл ажиллагаагаа явуулдаг томоохон компаниуд өөрсдийн бизнес, бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, түншийн харилцаа холбоо тогтоох зорилгоор үзэсгэлэн худалдаагаа дэлгэнэ.
Мэдээлэл, технологийн үндэсний паркийн 302 тоотод
10:00-12:00 цагт Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буй “TECHWEEK-2025” арга хэмжээний нээлт болно.
Д.Нацагдоржийн хөшөөний урд
11:40 цагт “Утга зохиолын 7 хоног” аян эхэлж буйтай холбогдуулан Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөх ёслол болно.
Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд
14:00 цагт Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудад төрийн хувь эзэмшил тогтоох тухай асуудлаар мэдээлэл өгнө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
