ШҮҮХИЙН ШИЙДВЭР: Эхнэрээ онц хэрцгийгээр хөнөөсөн Н.Энхбатыг хаалттай хорих ангид бүх насаар нь хорино
17:09 2025/09/17
Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Н.Энхбатад бүх насаар нь хорих ял оноож, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргалаа.
Мөн амь хохирогчийн том хүүгийн сэтгэцэд учирсан хор хохиролд 162 сая төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.
14:50 2025/09/17
"Gem Mall" худалдааны төвд энэ оны зургаадугаар сарын 27-нд гарсан эхнэрээ онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн шүүх хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж байна.
Прокуророос шүүгдэгч Н.Энхбатыг хаалттай хорих ангид бүх насаар нь хорих ял оноох саналаа уншиж танилцуулав.
Эрүүгийн хууль
10.1 дүгээр зүйл.Хүнийг алах
2. хүнийг
- 2.1.онц харгис хэрцгийгээр;
- 2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.
17:09 2025/09/17
Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Н.Энхбатад бүх насаар нь хорих ял оноож, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргалаа.
Мөн амь хохирогчийн том хүүгийн сэтгэцэд учирсан хор хохиролд 162 сая төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

