ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

Их сургуулийн нэг кредитийн үнэ өмнөх оноос 20,000-40,000 төгрөгөөр өсжээ

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 9 сарын 17
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Жилийн инфляц 2025 оны наймдугаар сарын байдлаар 8.8%-аар өсөхөд хүнс, орон сууц, боловсрол, зочид буудал, нийтийн хоолны бүлэг голлон нөлөөлсөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. 

Тухайлбал мах 14.3%, хүнсний ногоо 24.2% өссөн нь хамгийн өндөр өсөлт байна.

Орон сууцны түрээсийн үнэ 37 хувиар өссөн нь хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотой гэв. Мөн цахилгааны тариф нэмэгдсэн нь одоог хүртэл инфляцад нөлөөлж байгаа юм байна.

Боловсролын үйлчилгээний үнэ 12.8%-аар өссөн нь их дээд, сургууль болон хувийн сургуулиудын сургалтын төлбөрийн өсөлт нөлөөлжээ. Өмнөх онтой харьцуулахад нэг кредитийн үнэ 20,000-40,000 төгрөгөөр өсжээ. 

зураг
 
ҮСХ