ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүн М.Нарантуяа Нара цаазын ялыг сэргээх эсэх асуудлыг судлах ажлын хэсэг байгуулах санал гаргав

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 9 сарын 17
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы хуралдаанаар ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Нарантуяа Нара цаазын ялтай холбоотой байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Төсвөөс гадна цаг үеийн асуудлаар дуу хоолойгоо илэрхийлмээр байна. Нийгэмд аймшигтай гэмт хэргүүд гараад байна. Үүнээс үүдэн маш олон иргэн цаазын ялыг сэргээх талаар дуугарч байгаа. Гэтэл гишүүд хүн алах тухай ярьж байна гээд байх юм. Энэ бол зүгээр байгаа хүнийг алах тухай биш юм.

Хүний амь насыг онц ноцтойгоор бүрэлгэж, удаа дараа аллага үйлдэж тэр дундаа хүүхэд, эмэгтэйчүүдийг харгисаар хядаж байгаа асуудалд ямар арга хэмжээ авах вэ.

Тиймээс УИХ-ын даргаас ажлын хэсэг байгуулаад, цаазын ялын талаар судалж өгөөч гэдэг хүсэлт гаргаж байна.

Х.Тэмүүжин гишүүн “Цаазын ялаар попорч болохгүй” гэж байна. Попроод байсан юм алга. Цаазын ялгүйгээр иргэнээ, хүүхэд, эмэгтэйчүүдээ хамгаалах арга байна уу. Ийм асуудлыг мэргэжлийн хуульч, парламентад олон удаа сонгогдсон туршлагатай хүмүүс судлаад, санаачлаад явах ёстой" гэлээ.