Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлэгсдийн 90 хувь нь 0-16 насны хүүхэд байна

ikon.mn
2025 оны 9 сарын 16
Сурталчилгаа

Хүүхдүүд хичээл сургуульдаа орж эхэлсэнтэй холбоотойгоор, халдварт өвчний дэгдэлт 10-р сараас нэмэгдэх эрсдэлтэйг ХӨСҮТ анхааруулж байна.

 ХӨСҮТ: Үйлчлүүлэгчдийн 90-ээс дээш хувь нь 0–16 насны хүүхэд байна

зураг
 

“Улаанбурхан болон бусад халдварт өвчний дэгдэлтийн эрсдэл 10-р сараас өсөх төлөвтэй — ЯТТ-ийн ачаалал аль хэдийн өндөр түвшинд хүрээд байна. 2025.01.01–09.01 хооронд ЯТТ-өөс 43,556 хүн тусламж авсан; өдөрт дунджаар 178.5, дэгдэлтийн үед 600 хүрч байсан.”

Улаанбурханы анхны зөөвөрлөгдсөн тохиолдол 2025.02.18-нд бүртгэгдсэний дараа 09.05 хүртэл 4,966 хүн хэвтэн эмчлүүлж, 142 хүүхэд Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлжээ.

Жилийн жилд энэ байдал улам нэмэгдэж, ХӨСҮТ-ийн ачаалал ихэсдэг үзэгдэлд хувийн хэвшлийн ААН, байгууллагын дэмжлэг халдварт өвчинтэй тэмцэхэд бодитой хувь нэмэр оруулж байна.

Тэгвэл 10-р сарын эд ачааллыг урьтаж Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт “Бичил Глобус Финанс ББСБ" ХХК, “Ашид буян” ХХК хамтран ХӨСҮТ-ийн ЯТТ-т эмнэлгийн тусламж, хяналтын ажилд шууд хэрэгцээтэй хүүхдийн амин үзүүлэлтийн монитор, пульсоксиметр, нярай хүүхдийн жин, өндөр хэмжигч, дулаацуулагч хөнжил, дуслын зориулалтын сандал зэрэг тоног төхөөрөмжүүдийг хандивлалаа.  

“Ийм төрлийн төхөөрөмжүүд нь хүүхдийн амин үзүүлэлтийг тасралтгүй хянах, хүүхдийн эмийн тунг зөв тооцох, даарч халуурсан үед тав тух бүрдүүлэх, орны хүрэлцээ хомс үед дуслын эмчилгээг сааталгүй хийхэд зайлшгүй шаардлагатайд тооцогддог.”

“Бичил Глобус Финанс ББСБ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Гантулга:

“Манай байгууллага ирээдүй болсон хүүхэд багачуудын эрүүл мэндийг хамгаалахыг тэргүүн зорилгоо болгож, эрүүл мэндийн салбарт тогтмол дэмжлэг үзүүлсээр ирсэн. Энэ удаа Монголын ууган эм ханган нийлүүлэх байгууллага болох “Ашид Буян” ХХК-д хамтран ажиллах санал тавьсан. Тэдний эрүүл мэндийн салбарт нийгмийн хариуцлагийн хүрээнд хийдэг ажлууд бидний үнэт зүйлстэй холбогдож хамтран ажиллах боломж бүрдсэнд талархаж байна. Цаашдаа бид хамтран илүү олон хүүхдүүдийг хамгаалах чиглэлээр ажиллана гэдэгт итгэлтэй байна. Мөн олон байгууллагуудыг бяцхан хүүхдүүдийн төлөө гараа сунгахыг уриалж байна.

“Ашид Буян” ХХК Борлуулалтын менежер Г. Анхбаяр

Одоо ханиад томууны улирал эхэлж байна. Манай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд сургууль цэцэрлэг эмнэлгүүдэд хандив өгдөг. Энэ удаа Бичил Глобус цаг үеэ мэдэрч бидэнд санал тавин хамтарч ХӨСҮТ-д хандив өгсөндөө их баяртай байна.

ХӨСҮТ-ийн ЯТТ-ийн эрхлэгч  Б.Батсүх:

Халдварт өвчний үед ЯТТ “урд шугам” болж, богино хугацаанд их хэмжээний урсгалыг “шингээх” шаардлага тулгардаг. Иймд тоног төхөөрөмжийн хүртээмж, түүний найдвартай байдал тусламжийн чанарт шууд хамааралтай байдаг.

“Бичил Глобус Финанс ББСБ” ХХК нь эрүүл мэндийн салбарт тасралтгүй дэмжлэг үзүүлсээр иржээ

2019 онд Түлэнхийн төвийн хүүхдийн тасагт автомат тарилгын аппарат хандивлаж эмчилгээний аюулгүй байдал, хүртээмжийг ахиулж байсан бол COVID-19-ийн оргил үед Эрүүл мэндийн яаманд 33 сая төгрөг хандивлаж байсан юм.

Нөгөө талд тусгай хэрэгцээт хүүхдүүдийн Паралимпын төрөл болох Пара Бочигийн спортыг тогтмол ивээн тэтгэж, идэвхтэй хөдөлгөөнт амьдралын соёлыг түгээж байна. Мөн салбар нэгжүүддээ анхны тусламжийн хайрцаг байршуулсан нь “алтан минут”-д тусламж авах боломжийг нэмэгдүүлээд зогсохгүй бусад байгууллагаар хүрээллээ тэлж, нэгэн экосистемийг бүрдүүлээд байна.

Халдварт өвчний эрсдэлийн өмнө эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг сайжруулах нь зөвхөн эмнэлгийн ачааллыг бууруулаад зогсохгүй, хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалахад чухал ач холбогдолтой. “Бичил Глобус Финанс ББСБ” ХХК, “Ашид буян” ХХК-ийн энэхүү хамтын хандив нь ЯТТ-ийн үйл ажиллагаанд бодит дэмжлэг үзүүлж, халдварт өвчинтэй тэмцэхэд үнэтэй хувь нэмэр оруулжээ.

 

Сэтгүүлч: Ч.Баатар

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.