Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Энхзаяа: Цахим залилан хамгийн таатай нөхцөлийг санал болгодог тул анхаар

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Он гарснаас хойш нийт бүртгэгдсэн залилах гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 хувиар өссөнийг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас анхаарууллаа. 

Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Э.Энхзаяа дараах сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэсэн юм. 



Тэрбээр "2025 оны эхний найман сарын байдлаар нийт бүртгэгдсэн залилах гэмт хэргийн 72.1 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн. 

Иймд цахим орчинд байршуулсан бараа үйлчилгээ захиалах, өвчтэй хүүхдүүдийн зургийг ашигласан хандив тусламж гуйсан мэдээлэл, Телеграм аппликэйшнээр даалгавар биелүүлэх ажлын санал, "Орон сууц хямд түрээслүүлнэ", "Өндөр үнэтэй зээл гаргана", цахим сугалаа зэрэг хамгийн таатай нөхцөлийг санал болгосон зар мэдээлэлд хууртаж бусдад эд хөрөнгөө залилуулахаас урьдчилан сэргийлэхийг анхааруулъя" гэв. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/policemng/videos/1855821595019185