Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ: АН-ын бүлэг ирэх оны төсвийг хэлэлцэх асуудлаас хоёр хоногийн завсарлага авав

А.Төгөлдөр, iKon.mn
2025 оны 9 сарын 15
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

15:41 2025/09/15

Ирэх оны төсвийн танилцуулга болон түүнтэй холбоотой дүгнэлтүүдийг танилцуулсны дараа УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр хэлэлцэх гэж байсан хоёр асуудалд тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргав. 

АН-ын бүлгээс гаргасан хүсэлтийн дагуу УИХ-ын дарга төсвийн асуудалд хоёр хоногийн завсарлага олгож байгааг мэдэгдлээ. 

Ирэх оны төсөв болон Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Лхагва гарагийн 10:00 цагаас хэлэлцэж эхэлнэ. 

14:17 2025/09/15

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж эхэллээ. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/2485805828486513

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийг танилцуулж байна.  