Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Hipay апп-аар БНХАУ-д WeChat Pay QR-ыг уншуулан төлбөр төлөх боломжтой боллоо

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 9 сарын 16
Сурталчилгаа
Зураг зураг

Цахим төлбөр тооцооны “Хайпэй” ХХК нь БНХАУ-ын “Tencet Group”-ийн WeChat Pay (Weixin Pay)-ийн Монгол дахь анхны хамтран ажиллагч байгууллагаар сонгогдсон байна.

Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд монголчууд Hipay апп ашиглан эх газрын Хятадын өнцөг булан бүрд байрлах зочид буудал, ресторан, худалдаа үйлчилгээний газар, такси, эмнэлгийн гээд бүх төрлийн үйлчилгээний төлбөрөө WeChat Pay QR кодыг уншуулан хормын дотор төлөх боломж бүрдлээ. Өөрөөр хэлбэл монгол иргэд Хятадад Hipay хэтэвчээрээ, эсвэл Hipay апп-даа холбосон дурын банкны картаасаа хялбараар төлбөр тооцоогоо төлж эхлээд байна.  

WeChat Pay нь Хятадын хамгийн өргөн хэрэглэгддэг дижитал төлбөрийн платформуудын нэг бөгөөд бүх худалдаа, үйлчилгээний байгууллагууд нь ашигладаг байна. Сүүлийн жилүүдэд урд хөршид худалдаа үйлчилгээ эрхлэгчид нь QR кодоор төлбөр тооцоогоо хүлээн авдаг болоод буй юм.

Нэмж мэдээлэхэд, 2023 онд БНХАУ-ын “Ant group” “Alipay Plus” үйлчилгээндээ азийн тэргүүлэгч 10 цахим хэтэвчийг нэвтрүүлсний нэг нь Монгол Улсаас Hipay аппликейшн юм. Дээрх хамтын ажиллагааны үр дүнд монголчууд БНХАУ-д төлбөр тооцоогоо хормын дотор төлөх боломж нээгдэж байв. Харин энэ удаад WeChat Pay нэмэгдсэнээр Hipay аппликейшны хэрэглэгчид урд хөршид байх хугацаандаа аливаа төлбөр тооцоогоо төлөхөд ямар ч саадгүй боллоо.

Аппликейшн татах линк: hipay.mn/app

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.