Монголын залуус болон гэр бүлүүдийн гадаад боловсролын мөрөөдлийг бодит болгох “GoXplore 2025” олон улсын боловсролын үзэсгэлэн энэ сарын 20-нд Туушин Соёмбо танхимд зохион байгуулагдана.
Энэхүү арга хэмжээнд 15 улсын 40 гаруй их, дээд сургууль болон хэлний академиуд оролцож, оролцогчдод шууд зөвлөгөө өгөх, элсэлтийн боломж танилцуулах, тэтгэлэгт хөтөлбөрүүдийн мэдээлэл хүргэхийн зэрэгцээ $20,000 хүртэлх хөнгөлөлт, урамшууллыг тэр дор нь авах боломжийг олгож байна.
📌Хэзээ: 09:00 – 18:00
📍Хаана: Туушин Зочид буудал, 5-н давхар, Соёмбо танхим
✅ Бүртгэл үнэ төлбөргүй
Бүртгүүлэх: share.hsforms.com/13CYoWg
GoXplore бол зөвхөн их, дээд сургуулиудын сонирхогчдод бус, гадаадад хэл сурахыг хүссэн хүн бүрд, хүүхдэдээ шинэ орчин, шинэ туршлага хайж буй эцэг эхчүүдэд зориулсан цогц боловсролын талбар юм. Хүрэлцэн ирсэн хүн бүрд сургуулиудаас $300 хүртэлх хөнгөлөлт болон жижиг бэлэг бэлэглэнэ.
Дэлхийн боловсролын хаалга энэ өдөр таны өмнө нээгдэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!