ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр баруун, төв, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, цас орно

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 9 сарын 15
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдөр буюу есдүгээр сарын 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар хүйтрэх тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхаарууллаа. 

Есдүгээр сарын 16-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар мөн бороо, нойтон цас орох юм байна. 

Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. +7...+9 градус дулаан байна.