Яг одоо та бүхэн Хан-Уул дүүрэг дэх хамгийн том бүтээн байгуулалт Hamilton Gate Park-тай танилцах гэж байна. Энэ бол энгийн нэгэн барилга биш энэ бол өвлөгдөх өв, үргэлжлэх ирээдүй юм.
Яагаад Хан-Уулын хамгийн том бүтээн байгуулалт вэ?
Учир нь тус төсөл нь нийт 44165 мкв талбай бүхий 20 давхар орон сууц, 6 давхар шоппинг молл, 24 давхар оффисын зориулалттай зам дагуух гуравласан бүтээн байгуулалт юм. Тиймээс энэ нь дүүрэгтээ хамгийн томд тооцогдоно. Улаанбаатар хотын хувьд үнэ цэнтэй байршилд дөрвөн зохистоо зам гүүрээр холбогдсон төв зам дагуу байршилтай, хамгийн гол нь орон сууц, оффис, шоппинг молл хосолсон бүтээн байгуулалтууд тэр бүр байдаггүй.
Харин та бүхний өмнө танилцуулж байгаа энэхүү Hamilton Gate Park-д бидний амьдралд нэн шаардлагатай амьдрал, амжилт, аз жаргал нэгэн дор цогцолжээ. Цөөн үгээр Timeless Spaces for Grandeur Existence буюу Гайхалтай оршихуйн цаглашгүй орон зай билээ.
Энгийнээр хэлбэл та гэрээсээ гараад л аркаар дамжин ажилдаа очих, ажлаа тараад л хүүхдүүдээ дагуулаад амарч зугаацуулах боломжоор хангагдаж байна аа гэсэн үг. Энэ бол өнөө цагийн Улаанбаатарт хаана ч байхгүй тансаг орон зай биш гэж үү?
Энэхүү онцгой төслийг Фүжи Девелопмент ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд тэд өмнө нь Хан-Уул дүүрэг дэх бидний хэлж заншсанаар нэхмэлийн шар байруудыг дахин барьж өнөөгийн Хан-Уул дүүргийн өнгө үзэмжид үнэтэй хувь нэмрээ оруулсан хамт олон. Тиймдээ ч тэд энэ дүүрэгт нэн шаардлагатай, өөр нэгэн томоохон бүтээн байгуулалт зайлшгүй хэрэгтэй гэж үзээд Hamilton Gate Park төслийг 2028 оны 3 дугаар улиралд ашиглалтад оруулахаар танд өргөн барьж байна.
Энэ оны 7 сард барилгын шаваа тавьж, 9 сараас газар шорооны ажил нь эхэлсэн ч аль хэдийнээ цаг үеэ мэдрэгч, ирээдүйг өнгөлөн алхагч эрхмүүд энэхүү Хан-Уулын хамгийн том бүтээн байгуулалтаас өөрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн талбайг сонгоод эхэлжээ. Тэгвэл тэд яагаад Hamelton Gate Park -ийг сонгож буйг энэхүү төслийн давуу талуудтай танилцацгаая.
Амьдрал, амжилт, аз жаргал нэг дор: Энэхүү төслийн консепц анх гарахдаа л оффисын тэнгэр баганадсан хөх барилгыг амжилттай яваа бизнесменээр, харин дэргэдэх цагаан орон сууцыг гоо үзэсгэлэнт хун шувуу мэт дүүлэх балетын бүжигчин бүсгүйгээр төлөөлүүлжээ. Тэдний хамтын амьдралын нандин холбоо буюу энэхүү барилгын суурь нь гэр бүлийн аз жаргал хэмээн төсөлдөө шингээв.
Харин хүүхдүүдийнх нь цангинасан инээд, хөгжих боловсрох орчин, хамтдаа туулах аз жаргалтай мөч бүрийг бий болгох тэрхүү орон зай нь бүхий л төрлийн үйлчилгээт шоппинг молл-аар дамжин биелнэ гэж боджээ. Тиймээс энэхүү барилгын гол цөм нь аз жаргал, цаашлаад тэнцвэрт амьдралын хэв маяг юм. Иймээс л энэхүү төслийн уриа Timeless Spaces for Grandeur Existence билээ.
Тэгвэл одоо энэхүү гайхамшигт орон зай бүрийг тусад нь авч үзье.
Энэхүү орон сууц нь дээр дурдсаны дагуу сэвгүй ариун цагаахан хун мэт гоо бүсгүйн зүстэй 12870мкв 20 давхар орон сууц бөгөөд 58-126 мкв 2-4 өрөө байрууддаа тухлах оршин суугчдадаа хүлээж байна. Энэ бол энгийн нэгэн орон сууц биш харин таны ирээдүйд өвлөгдөх, цагийн шалгуурт үлдэх, Хан-Уул дүүрэгт сүндэрлэх хамгийн том бүтээн байгуулалт бүхий Hamilton Gate Park билээ.
Хүүхдүүд тань машин замаас хол аюулгүй орчинд ногоон байгууламжаар хүрээлэгдсэн тоглоомын талбайд тоглож, шинэлэг интерьертэй бүхий л үйлчилгээ нэг дор төвлөрсөн орчинд хөгжих бүхий л боломжоор хангах шоппинг молл-той орон сууцад амьдарна гэдэг нь таны ирээдүйдээ үлдээх өв, сайн хөрөнгө оруулалт болох юм. Мөн энэхүү байршилд ЕБ-ын 7 сургууль, 6 цэцэрлэг, улсын болоод хувийн эмнэлгүүд, хэдэн хэдэн үйлчилгээний томоохон төвүүд байна. Ингээд бодохоор энэ боломжийг алдаж болно гэж үү?
Хязгааргүй орон зайд төгс ирээдүйг бүтээнэ гэдэг нь таны бизнес төсөөлөөгүй алсыг харсныг илэрхийлнэ. Энэхүү 24 давхар оффисын барилга нь нийт 15295 мкв талбайтай ба 50-640 мкв 170 оффисоос бүрдэж байгаа бөгөөд мөнхөд үнэ цэн нь өсөх байршилд, үргэлжид өсөх ирээдүйг танд санал болгож байна. Дээр дурдсан гуравласан бүтээн байгуулалтууд, хөрөнгө оруулалтын өгөөжүүд, тав тухтай амрах боломжтой хэсэг, дулаан машины зогсоол, үйлчилгээний төвүүд, таны бизнесийг зорин ирэх хамтрагчид, бизнесийг тань түмэнд түгээх Монголын хамгийн анхны, хамгийн том 36x12м хэмжээтэй 3D дэлгэц ч мөн хүлээж байна.
Hamilton Gate Park төслийн жилийн өсөлт 20-25% бол гурван жилийн дараах өсөлт 75%. Ингээд бодохоор жишээлбэл 100 мкв оффисыг мкв-ийг нь 7 саяар тооцоход 700 сая төгрөг болно. Үүнийхээ урьдчилгаа 33%-ийг төлөөд, 36 сарын хугацаанд хүүгүй хувь лизингээр хуваан төлөх нөхцөлөөр төллөө гэхэд сард 13 саяын төлөлт хийнэ. Гэтэл тухайн бүсэд 100 мкв оффис түрээслэхэд сарын түрээс 8-10 сая төгрөг байгаа нь оффис түрээсийн зардлаар өөрийн гэсэн оффистой боллоо гэсэн үг.
Үүнээс гадна 700 саяар авсан таны хөрөнгө гурван жилийн дараа гэхэд 1.5 тэрбум хүртэлх өсөлтийг үзүүлнэ. Мөн оффис худалдаж аваад дараа нь түүнийг түрээслэх тохиолдолд 2025 онд мкв нь 80,000 төгрөг байгаа бол 3 жилийн дараа мкв 130,000 төгрөг болсон байна буюу 13 сая төгрөгөөр оффисоо түрээслэх боломжтой.
Бизнесээ өргөжүүлэх, хөрөнгөө өсгөх хамгийн сайхан арга биш гэж үү?
Хязгааргүй төгс үргэлжлэх энэхүү орон зайд танд таатай хором мөчүүдийг үлдээх шоппинг молл таныг хүлээж байна. 50-640мкв талбайн сонголттой, 200 үйлчилгээний талбайтай фитнес, иога, веллнесс центр, 260 авто зогсоол, ашиглалттай дээвэр, тоглоомын талбай, өндөр зэрэглэлийн ресторан болоод бусад цоо шинэ үйлчилгээний төвүүд ч мөн адил.
Үүнээс гадна хэрвээ бизнес эрхэллээ гэж бодоход энэхүү бүтээн байгуулалтын ойр орчмын бүсэд 32,000 өрх, 110,000 гаруй байнгын оршин суугч амьдрахын сацуу өдрийн давхардсан тоогоор 200,000 машины урсгал явж өнгөрч байна. Мөн тус барилгын орон сууцанд дунджаар 500 хүн амьдарна гэж тооцвол таны өдөр тутмын худалдан авагч тэр хэрээрээ нэмэгдэж байна гэж хэлж болно.
Аз жаргал, ажил, амралтаа нэг дор цогцлоох тэнцвэрт амьдралыг танд өгөх мөнхөд үнэ цэн нь өсөх, өвлөгдөх өв болсон Hamilton Gate Park.
Та бүхэн тус арга хэмжээн дээр зочлон Хан-Уул дүүргийн хамгийн том бүтээн байгуулалт болох Hamilton Gate Park-тай илүү дэлгэрэнгүй танилцаж, ирээдүйгээ өнгөлөх орон зайгаа өөрийн болгоорой.
Hamilton Gate Park-тай холбогдох утас: 77117477
Hamilton Gate Park-ийн сошиал хуудастай танилцах бол ЭНД ДАРНА УУ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!