Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас жил бүр болгон зохион байгуулдаг уул уурхайн салбарын хамгийн өргөн хүрээтэй, инновацлаг “MiningWeek & MinePro 2025” олон улсын үзэсгэлэн, чуулга арга хэмжээ 9 сарын 11-13-нд Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд зохион байгуулагдаж байна.
“MiningWeek & MinePro 2025” бол зөвхөн бүтээгдэхүүнээ танилцуулах талбар биш, харин уул уурхайн салбарын ирээдүйг хамтдаа тодорхойлж дараагийн шатанд гаргахад түлхэц болдог ач холбогдолтой арга хэмжээ.
Энэ удаагийн үйл ажиллагаанд Юнител группийн охин компани болох Nexmind ХХК 5G сүлжээнд суурилсан уул уурхайн салбарт зориулсан дижитал шийдлүүдээр оролцож байна.
5G бол зөвхөн харилцаа холбооны шинэ шат биш, харин улс орны хөгжил, бизнесийн ирээдүйг тодорхойлох стратегийн чухал дэд бүтэц.
Тэгвэл 5G сүлжээг Монгол орон даяар анхлан нэвтрүүлсэн Юнител группийн мэдээллийн технологи болон харилцаа холбооны салбарт 20 жилийн хугацаанд бий болгосон дэд бүтцийн бүтээн байгуулалт, туршлага дээр тулгуурлан боловсруулсан эдгээр шийдлүүд нь уул уурхайн байгууллагын зардлыг бууруулж, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрс сайжруулах зорилготой юм.
1. Автомат жолоодлогын систем (Autonomous Driver)
2. Түлш хянах систем (Fuel Monitoring System)
3. Байршил хянах систем (GPS Tracking)
4. Алсаас дүрсээр хянах систем (ADAS-DMS)
Та бүхэн “MiningWeek & MinePro 2025” арга хэмжээний 221-р асраар зочилж дээр шийдлүүдтэй илүү дэлгэрэнгүй танилцаж туршиж үзэхийг урьж байна.
Хэрвээ та арга хэмжээнд хүрэлцэн очих боломжгүй бол дараах линкээр орж и-мэйл хаягаа үлдээж мэдээлэл хүлээн аваарай.
Линк: shorturl.at/bdOyt
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!