ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/12-НД НИЙТЛЭГДСЭН
"65-аас дээш насныхан, архаг хууч өвчтэй хүмүүс болон жирэмсэн эмэгтэйчүүд дархлаажуулалтдаа үнэ төлбөргүй хамрагдана уу"
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Улирлын томуугийн дархлаажуулалт өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 12-ноос орон даяар эхлээд байна.
Дараах иргэд харьяа дүүргийн өрх, тосгоны Эрүүл мэндийн төв дээр очиж, дархлаажуулалтдаа үнэ төлбөргүй хамрагдахыг Нийслэлийн эрүүл мэндийн газраас зөвлөлөө.
- 6 сараас 6 хүртэлх насны хүүхдүүд
- 65-аас дээш насны ахмадууд
- 14-36 долоо хоногтой жирэмсэн эмэгтэйчүүд
- Архаг хууч өвчтэй хүмүүс
- Эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтан
- Хүүхдийн байгууллагын багш нар
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
