Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол улс иргэдийнх нь татварын мэдээллийг ОХУ-тай солилцдог болох орнуудын тоонд багтжээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын холбооны татварын алба гадаадад амьдарч буй өөрийнх нь иргэдийн санхүүгийн мэдээллийг солилцдог болох гэж буй есөн шинэ улсын нэрийг зарласан тухай эх сурвалжууд мэдээлжээ.

Өөрөөр хэлбэл Украины дайн эхэлсэн цагаас хойш гадаадад дүрвэсэн иргэдийнхээ орлогоос татвар авдаг болох гэрээг дээрх улсуудтай байгуулахаар төлөвлөсөн байна.

ОХУ-ын хууль зүйн портал дээр нийтлэгдсэн захирамжийн төсөлд Армени, Антигуа Барбуда, Ботсвана, Вьетнам, Серби, Монтенегро, Монгол, Кабо Верде, Кени улсуудын нэрийг дурджээ.

The Economist сэтгүүлийн мэдээлснээр Украины дайн эхэлсэн цагаас хойш 500,000-аас 1.3 сая хүн Оросоос дүрвэсэн нь энэ зууны хамгийн том хүн амын шилжилт хөдөлгөөнд тооцогдож байна.

Тэдгээрээс хамгийн багадаа 666,000 хүн өнөөдөр эх орондоо буцалгүй гадаадад амьдарч байгаа гэсэн тоо бий.

 

Эх сурвалж: The Moscow Times