Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: БНСУ-ын алдарт "T-Ara" хамтлаг Монголд ирлээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 9 сарын 12
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

БНСУ-ын алдарт "T-Ara" хамтлаг өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийнэ. Анх таван хүний бүрэлдэхүүнтэй 2009 онд байгуулагдсан тус хамтлаг K-pop-ын хоёр дахь үеийн хамгийн нөлөө бүхий хамтлагуудын нэг юм. Хамтлагийн нэр нь англиар "Tiara" буюу титэм гэсэн утгатай.

Тэд 2017 онд албан ёсоор тарсан ч гурван жилийн дараа буюу 2020 онд дөрвөн хүний бүрэлдэхүүнтэйгээр эргэн нэгдсэн түүхтэй.

Тус хамтлагийн албан ёсны YouTube суваг дээр гаргасан бүх видео нийт ойролцоогоор 941 сая үзэлттэй байдаг аж. 

"T-Ara" хамтлагийн хувьд өмнө нь 2013 онд "ETV" телевизийн урилгаар "Core Contents Media" компанид харьяалагддаг бусад солонгос хамтлагийн хамт Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглож байв. Тухайн үед энгийн тасалбарын үнэ ₮35,000 байсан бол "MON Entertainment"-ийн зохион байгуулж буй энэ удаагийн тоглолтын энгийн тасалбарын үнэ ₮150,000 байна. 

ФОТО

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг