ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

Мөрөн, Цагаан-Уул сумаас гарах зорчих хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг энэ сарын 13-ны өдрийн 23:00 цаг хүртэл сунгажээ

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 9 сарын 11
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хөвсгөл аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж Мөрөн, Цагаан-Уул сумаас гарах зорчих хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг 9 дүгээр сарын 13-ны өдрийн 23:00 цаг хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Тарваган тахал өвчний халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, тандалт судалгаа, хяналт шалгалтын ажлыг шуурхай зохион байгуулах зорилгоор Улсын онцгой комисс, эрүүл мэндийн байгууллагаас өгсөн чиглэл, саналын дагуу ийнхүү шийдвэрлэжээ. 

Тарваган тахлын голомтод бүс нутагт зорчих хөдөлгөөн үйлдэхгүй байх, халдвар хамгааллын дэглэм сахиж, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг мөрдөхийг иргэдэд уриаллаа. 

зураг