ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Нэгдүгээр тойрог замын тендерийг зарлаж, мэдээлэл өгнө

ikon.mn
2025 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Shangri-La зочид буудлын Ballroom-д

Азийн үнэт цаасны 30 дахь удаагийн форум Улаанбаатар хотноо анх удаа болно.

Туушин зочид буудалд

09:00 цагт Ази номхон далайн бүс нутгийн өргөн нэвтрүүлгийн холбооны /ABU/ Ерөнхий чуулган эхэлнэ.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11:00 цагт Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд жолоочоор ажиллаж, олон хүний амь аварсан Н.Баярцэнгэлийг эрүүл саруул болгоход “Чингэлтэйчүүд чигээрээ” уриан дор нэгдэж, “Итгэлийн гэгээ” хандивын тоглолт зохион байгуулж буй талаараа мэдээлнэ.

Их зохиолч Нацагдоржийн хөшөөний дэргэд

11:00 цагт Хүүхдийн зохиолч, хүүхдийн байгууллагын төлөөлөл зэрэг хүмүүс Хүүхдийн байгууллага-100 жил 100 км алхалтыг эхлүүлнэ.

Боловсролын яаманд

11:00 цагт Боловсролын яам Монголын багш нарын холбоо хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна.

Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагт “Зөвийг Шүгэлдэгчид ТББ” болон “Иргэн Та Хүч Залуусын нэгдэл” ТББ-ын залуучууд нэгдэн Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж батлахыг шаардаж УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлэх хэвлэлийн хурал зохионо.

12:00 цагт Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр УИХ-ын гишүүдэд асуулга хүргүүлж буй талаар хэвлэлийн хурал зарлалаа.

СТӨ-ний 13 давхарт

12:30 цагт Нэгдүгээр тойрог замын тендерийг зарлаж, холбогдох албаныхан мэдээлэл өгнө.