Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

Хар жагсаалтыг халж, олон улсын Файко зээлийн онооны системд Монгол Улс албан ёсоор шилжиж байна

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 9 сарын 10
Сурталчилгаа
зураг
 

Монгол Улсын Зээлийн мэдээллийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжилт 2025.09.10-ны өдрөөс эхлэн зээлийн мэдээллийн лавлагаанд хугацаа хэтэрсэн ангиллын мэдээллийг харагдуулахгүй байх шийдвэр албан ёсоор хэрэгжиж зээлдэгчийн зээлжих чадварын үнэлгээ буюу оноонд суурилсан зээлийн шийдвэр гаргалт нэмэгдэж эхэллээ

Энэхүү өөрчлөлтийг иргэд, аж ахуйн нэгжийн санхүүгийн боломжийг илүү шударгаар, уян хатан үнэлэх чухал шинэчлэл болж буй бөгөөд мэдээллийн ил тод байдал, хэрэглэгчийн эрхийг илүү дээдэлсэн явдал болж байгаагаараа онцлогтой.

Мөн уг зохицуулалтаар иргэдийн зээлийн сахилга бат, одоогийн төлөв, эрсдэлийн түвшнийг оноогоор илүү бодитой, динамик байдлаар үнэлэх боломжийг бүрдүүлж байгаа бөгөөд хэрэглэгч бүрийн мэдээллээ шалгах, алдааг залруулах, оноогоо сайжруулах алхмуудыг ойлгомжтой болгоход анхаарах юм.

САЙНСКОР ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН ТУХАЙ

Сайнскор зээлийн мэдээллийн сан нь 2021 оны 10 дугаар сараас Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгөөр зээлийн мэдээллийн сангийн үйлчилгээг хүргэж байгаа эрх бүхий байгууллага юм.

  • Тус байгууллага нь зээлийн мэдээллийн лавлагаа,Файко оноо, өр орлогын харьцаа, малчны орлого гэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэй арилжааны банкнууд, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэгч гээд +600 орчим байгууллагад үзүүлж байна.

ФАЙКО ОНОО МОНГОЛД

АНУ тэргүүтэй дэлхийн 40 гаруй оронд ашигладаг FICO зээлийн оноог Сайнскор зээлийн мэдээллийн сангийн хамт олон 2024 оны 9 сард Монголын зах зээлд нэвтрүүлсэн. Өнөөдрийн байдлаар тус оноог +135 гаруй банк, ББСБ-ууд өөрийн зээлийн шийдвэртээ ашиглаж байна.

Уг үйлчилгээ нь зээлдэгч таны оноог 300-850 хооронд багтаан илэрхийлэх ба бүх төрлийн зээлийн үйлчилгээг авах үедээ цагаа хэмнэж, бага хүүтэй, өндөр дүнтэй, урт хугацаатай уян хатан нөхцөлтэйгөөр зээлийн бүтээгдэхүүн авах боломжийг бүрдүүлж буй юм.

Таны FICO оноог дараах 5 шалгуур бүлэг үзүүлэлтээр дүгнэдэг. Үүнд:

зураг
 

1. Эргэн төлөлт 35%

2. Зээлийн үлдэгдэл 30%

3.Зээлийн түүх 15%

4. Зээлийн багц 10%

5. Шинэ зээлийн лавлагаа 10%

Эндээс үндэслэн таны оноог дараах 5 төрлөөр тодорхойлдог.

зураг
 

300-579 Тааруу

580-599 Боломжийн

600-629 Сайн

630-699 Маш сайн

700-850 Онц сайн

ГАРЧ БУЙ ЭЕРЭГ НӨЛӨӨ

  • Зээлээ хугацаандаа төлж, санхүүгийн сахилга баттай болсон иргэнд, оноонд суурилсан үнэлгээгээр дамжуулан хүртээмжтэй, оновчтой зээлийн үйлчилгээг санал болгоно
  • Банк, ББСБ болон бусад санхүүгийн байгууллага зээлийн шийдвэрээ иргэний оноо, зэрэглэл буюу бодит эрсдэлийн үзүүлэлтэд үндэслэн гаргах бөгөөд чанартай зээлийн хэмжээ бодитоор нэмэгдэнэ.
  • Зээлийн мэдээллийг зээлжих чадварыг үнэлэх зорилгоор ашиглах бөгөөд хэрэглэгчийн эрхийг хамгаалах шаардлага, стандартууд илүү тодорхой болно.

ИРГЭДЭД ӨГӨХ ШУУРХАЙ ЗӨВЛӨМЖ

  • Өөрийн зээлийн оноогоо яг одоо шалгаарай. Хувийн мэдээлэл, төлөлтийн статус, үлдэгдэл, хугацаа хэтэрсэн бичилт зэргийг нэн тэргүүнд нягтлаарай.
  • Оноонд нөлөөлөх дадлыг хэвшүүлээрэй. Төлбөрөө хугацаанд нь төлөх, олон зэрэг шинэ зээлийн хүсэлт гаргахгүй байх, хүү/торгууль хуримтлуулахгүй байх нь оноог тогтвортой сайжруулах алхам болно.
  • Санхүүгийн байгууллагын шийдвэр өөр өөр байж болно. Таны зээлийн судалж буй байгууллага бүрийн эрсдэлийн бодлого, зээлийн шийдвэр гаргалт өөр тул танд санал болгож байгаа зээлийн үйлчилгээ болон хэмжээ зэрэг харилцан адилгүй байж болохыг анхаараарай.

ӨӨРИЙН ЗЭЭЛИЙН ОНОО, ЛАВЛАГААГ ХЭРХЭН ШАЛГАХ ВЭ?

Та App Store болон Play Store-оос Sainscore аппликэйшнийг татаж, өөрийн зээлийн оноо, зээлийн мэдээллийн лавлагаа болон бусад бүтээгдэхүүнийг шалгах боломжтойгоос гадна төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia аппликейшнийг ашиглан тус үйлчилгээнүүдийг хялбараар аваарай.

Зээлийн оноотой холбоотой бусад мэдээ мэдээлэл, зөвлөмжийг Сайнскор зээлийн мэдээллийн сангийн албан ёсны фэйсбүүк хаяг, www.sainscore.mn вебсайт болон 7509-0000 лавлах утсаар тус тус мэдээлэл авах боломжтой.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.