ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

2025 оны наймдугаар сард инфляц 8.8 хувьтай гарахад 2.7 нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалав

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ(инфляц) 2025 оны наймдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 8.8 хувиар, өмнөх сараас 1.6 хувиар тус тус өссөн байна.

Инфляцын түвшин 2025 оны наймдугаар сард улсын хэмжээнд 8.8 хувь гарахад

  • 30.4 хувь буюу 2.7 нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлэг,
  • 21.3 хувь буюу 1.9 нэгж хувь нь орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалжээ.

2025 оны наймдугаар сард өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд барааны бүлгийн үнэ 6.8 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 14.9 хувь, хүнсний бүлгийн үнэ 9.8 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 8.4 хувиар тус тус өссөн гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлэв.

зураг