Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

“Ямаа хямд зарна” гэх зарын дагуу үл таних хүний данс руу ₮7 сая орчмыг шилжүүлж, залилуулжээ

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой цахим орчинд залилах гэмт хэргийн үйлдэл нэмэгдэж байгааг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас сэрэмжлүүлэв. 

Цахим орчинд үйлдэгдэж буй залилах хэргийн талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Э.Энхзаяа дараах мэдээллийг хүргэлээ. 



Тэрбээр хэлэхдээ "Иргэд цахим орчинд байршуулсан “Мал хямд зарна”, “Өвс тэжээл худалдана”, “Аккумулятор хямд зарна” гэх зарын дагуу холбогдож бусдад залилуулсан гэх дуудлага мэдээлэл орон нутгийн цагдаагийн газарт нэлээд бүртгэгдэж байна.

Тухайлбал Хөвсгөл аймгийн иргэн энэ сарын 2-нд фэйсбүүкт байршуулсан “Одоо авах хүнд ямаа хямд зарна” гэх зарын дагуу үл таних хүний данс руу долоон сая орчим төгрөг шилжүүлж, залилуулсан талаараа цагдаагийн байгууллагад гомдол гаргасан.

Энэ оны эхний долоон сарын байдлаар нийт 3,120 иргэн цахимаар эд зүйл худалдан авах зорилгоор бусдад эд хөрөнгөө шилжүүлж, залилуулсан гэх тоон мэдээлэл бүртгэгдлээ" гэв. 
Цахим орчинд залилагч этгээдүүд танд хямд үнэ, хамгийн таатай нөхцөлийг санал болгож байдаг тул иргэд та бүхэн цахим орчинд байршуулсан зар мэдээллийн эх сурвалжийг баталгаажуулж, нягталж шалгасны үндсэнд бусдад эд хөрөнгөө шилжүүлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

ВИДЕО:  

https://www.facebook.com/policemng/videos/1513547173332978