Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: ОХУ-д хэлмэгдсэн 249 монгол иргэний нэр бүхий гэрэлт хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 9 сарын 9
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Их Хурал (УИХ) 1996 онд жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон орон даяар өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.

Энэ хүрээнд Монгол Улсын Цагаатгах Ажлыг Удирдан Зохион Байгуулах Улсын Комисс (ЦАЖЗБУК)-оос Коммунарка мужийн Бутово дахь тусгай объектод босгосон “ЗСБНХУ-д хэлмэгдсэн монгол иргэдийн дурсгалд зориулсан гэрэлт хөшөө”-ний хувилбарыг Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Цагаатгалын Улсын Комисс нь Нийслэлийн салбар комисс, НИТХ-ын ажлын албатай хамтран 2022 онд босгосон юм.

Дээрх самбарт харь оронд хэлмэгдсэн 249 монгол хүний нэр байдаг аж. 

Арга хэмжээг Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (ИТХ) бөгөөд цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс зохион байгуулснаар ЦАУЗБУК, Нийслэлийн цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс, хэлмэгдэгчдийн ар гэр, үр хүүхдүүд оролцлоо.

Харин маргааш буюу энэ сарын 10-нд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлнэ.

ФОТО

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг