Тээвэр хөгжлийн банк нь олон улсын банк хоорондын юанийн төлбөр тооцооны CIPS (Cross-border Interbank Payment System) сүлжээний “Шууд оролцогч” гишүүн болсон Монгол улсын төдийгүй зүүн хойд Азид анхны банк болсон билээ.
Ийнхүү CIPS системийг амжилттай нэвтрүүлснээр Тээвэр хөгжлийн банк харилцагчдынхаа гадаад худалдаа, бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор онцгой боломж олгож, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл юанийн гадаад шилжүүлгийг шимтгэлгүй болгожээ.
Олон улсын жишигт нийцсэн хувийн банкны үйлчилгээг харилцагчдадаа хүргэж ирсэн Тээвэр хөгжлийн банк нь CIPS системд шууд оролцогчийн давуу эрхтэйгээр элссэнээр дараах онцгой боломжуудыг харилцагчдадаа нээж өгч байна.
|
CIPS СИСТЕМ |
ДАВУУ ТАЛ |
БОЛОМЖ |
|---|---|---|
|
Дэлхий даяар |
100+ улс орны 1,700 гаруй банк холбогдсон. |
Дэлхийн аль ч улс руу гадаад шилжүүлэг хийх өргөн боломжийг танд олгоно. |
|
Хурдтай |
Гүйлгээ тухайн өдөртөө, хамгийн багадаа 2 цагийн дотор хүлээн авагчид хүрнэ. |
Харилцагч түнш болон ойр дотнын хүмүүстээ юанийн шилжүүлгийг богино хугацаанд найдвартай хийх боломжтой. |
|
Шимтгэлгүй |
Гүйлгээ нь дамжуулагч банкны нэмэлт шимтгэлгүй хийгдэнэ. |
Шимтгэлийн зардал буурч, таны бизнесийн үр ашиг нэмэгдэнэ. |
|
Найдвартай |
Олон улсын ISO 20022 стандартаар хамгаалагдсан, мэдээллийн нууцлалыг бүрэн хангасан байна. |
Өндөр түвшний нууцлал бүхий баталгаатай гүйлгээ хийгдсэнээр харилцагч таны санхүүгийн эрсдэл буурна. |
|
Шууд холболттой |
Гүйлгээ дамжуулагч банк оролцохгүйгээр шууд дамжина. |
Дундын банкны оролцоогүйгээр таны мөнгөн шилжүүлэг шууд хүрнэ. |
БНХАУ-ын Ардын банкны олон улсын дэвшилтэт мөнгөн гуйвуулга, төлбөр тооцооны энэхүү хил дамнасан систем нь харилцагчийн хэрэгцээ, хэв маягт тохирсон “Хурдан, Хялбар, Хэмнэлттэй” юанийн гүйлгээг гүйцэтгэх технологийн дэд бүтэц юм.
Тээвэр хөгжлийн банк нь гадаад төлбөр тооцооны чиглэлээр олон улсын нэр хүндтэй 16 банктай корреспондент харилцаа тогтоож, USD, EUR, CNY, JPY, GBP, RUB, SGD, HKD, TRY зэрэг 9 төрлийн валютын 33 ностро дансаар шилжүүлгийг түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэж байна.
Харилцагч та өөрт ойр байрлах Тээвэр хөгжлийн банкны салбар нэгжээр дамжуулан дэлхийн аль ч улс руу юанийн гадаад гүйлгээг CIPS системээр дамжуулан хамгийн хурдан, шимтгэлгүй шилжүүлээрэй!
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!