ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/08-НД НИЙТЛЭГДСЭН
ЦЕГ: Манай улсад аяллаар ирсэн БНСУ-ын жуулчин Хоргын тогоо гэх газарт унаж нас барсан хэргийг шалгаж байна
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Архангай аймгийн Тариат сумын нутагт байх Хоргын тогоо гэх газарт БНСУ-ын иргэн унаж нас барсан гэх дуудлага наймдугаар сарын 28-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Амь хохирогч нь манай улсад аялал жуулчлалын шугамаар энэ оны наймдугаар сарын 20-ны өдөр ирсэн байна.
Шалгалтын ажиллагааг Архангай аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлж байгааг Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
