Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар есдүгээр сарын 4-9-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа билээ.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Засгийн газар болон Англи–Австралийн Рио Тинто групп хоорондын стратегийн түншлэл болох Оюу толгойн уурхайд зочилжээ.
Амбан захирагч Саманта Мостин тус уурхайд зочлох үеэрээ “Оюу толгой бол зөвхөн Австрали болон Монгол Улс хооронд төдийгүй энэхүү уурхайг хамгийн амжилттай, хамгийн томоохон уурхайнуудын нэг болгохоор хамтран зүтгэж буй компаниуд, Монголын ард түмэн, Рио Тинто болон бусад олон инженерингийн болон уул уурхайн компаниудын түншлэлийн тод жишээ юм” хэмээн онцолсон байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!