Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Австралийн Холбооны Улсын Амбан захирагч эрхэмсэг хатагтай Саманта Мостин Оюу толгойн уурхайтай танилцлаа

ikon.mn
2025 оны 9 сарын 6
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол Улс, Өмнөговь аймаг, Ханбогд сум - Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин 2025 оны есдүгээр сарын 4-9-ний өдрүүдэд Монгол Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээндээ Монгол Улсын Засгийн газар болон Англи–Австралийн Рио Тинто групп хоорондын стратегийн түншлэл болох Оюу толгойн уурхайд зочиллоо.

“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер Амбан захирагч Саманта Мостин, нөхөр Симеон Бэкэтт нарыг хүлээн авч Оюу толгойн гүний уурхайн үйл ажиллагааг танилцууллаа.

зураг
 

Амбан захирагч Саманта Мостин, “Оюу толгой бол зөвхөн Австрали болон Монгол Улс хооронд төдийгүй энэхүү уурхайг хамгийн амжилттай, хамгийн томоохон уурхайнуудын нэг болгохоор хамтран зүтгэж буй компаниуд, Монголын ард түмэн, Рио Тинто болон бусад олон инженерингийн болон уул уурхайн компаниудын түншлэлийн тод жишээ юм” хэмээн онцоллоо.

зураг
 

“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер айлчлалын үеэр хэлсэн үгэндээ, “Оюу толгойн ололт амжилтуудаа Амбан захирагч Саманта Мостинд танилцуулах нь бидний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Бидний ололт амжилт бүр манай чадварлаг хамт олон, дэвшилтэт технологи, тогтвортой хөгжлийн төлөөх тууштай зорилгын маань үр шим юм.

Оюу толгой Монгол Улсад урт хугацааны үнэ цэнийг бий болгох зорилгынхоо хүрээнд үйл ажиллагаагаа өргөжүүлэн, хамт олон болон орон нутгийн тогтвортой хөгжилд хөрөнгө оруулж, байгаль орчноо хамгаалан, эдийн засгийн чадамжийг бэхжүүлэх чиглэлээр ажилласаар байна” хэмээлээ.

Амбан захирагч Саманта Мостин, нөхөр Симеон Бэкэтт нар уурхайд ажиллаж буй монгол, австрали мэргэжилтнүүдтэй уулзахын зэрэгцээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын малчин Ц.Идэрборгилын хотонд зочилж, нүүдэлчин ахуйтай танилцсан юм. Ц.Идэрборгилын охин И.Хонгорзул “Оюу толгой” компанийн Мэдээлэл технологийн хэлтэст ажиллаж байгаад Австралид мэргэжлээ дээшлүүлэн суралцан, өдгөө тус улсад ажиллаж амьдарч буй. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.