ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/06-НД НИЙТЛЭГДСЭН
ЦЕГ: II ангийн сурагч биеийн тамирын хичээлийн үеэр нас барсан харамсалтай хэрэг Өвөрхангай аймагт гарсан
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Цагдаагийн байгууллагад 2025 оны есдүгээр сарын 5-ны 15:22 цагт Өвөрхангай аймгийн Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн спорт зааланд хүүхэд нас барсан" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Шалгалтын ажиллагаагаар II ангийн сурагчид биеийн тамирын хичээлд хамрагдаж байх явцад уг харамсалтай үйл явдал гарсан байна.
Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа гэж Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
