Төмөр замын их сургууль, БНСУ-ын Дуньян их сургуультай хамтарсан “Олон улсын төмөр замын дэд бүтцийн инженер”-ийн хөтөлбөр /1+3,5/-ийг танилцуулж байна. Үүнд:
- 1 жил – ТЗИС-д үндсэн мэргэжлийн болон суурь хичээлүүдийг үзнэ.
- 0.5 жил /6 сар/ - Дуньян их сургуульд солонгос хэлний бэлтгэлийн анги /TOPIK 2 ба түүнээс дээш түвшин/
- 3 жил – Дуньян их сургуульд “Олон улсын төмөр замын дэд бүтцийн инженерийн” ангид 2-р курсээс эхлэн үндсэн мэргэжлээрээ суралцаж, олон улсын түвшний туннелийн болон зам, гүүр, дэд бүтцийн инженерийн мэдлэг эзэмшиж бакалаврын зэрэг хамгаална.
ТЭТГЭЛЭГ:
- Амжилттай суралцсан /ТОР 1-10/ оюутнуудад улирал бүр 500,000-1,000,000 воны мөнгөн урамшуулал олгоно.
- “УБТЗ” ХНН-ийн даргын нэрэмжит тэтгэлгийг жил бүр 5 оюутанд хэлний бэлтгэлийн зардлыг 100% нөхөн олгоно.
ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ:
ТЗИС-ийн 2-332 тоотод 2025 оны 09-р сарын 04 – 19-ний хооронд явагдана.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ: 21-242262, 21-242273, 86022273 авна уу.
Эх сурвалж: “УБТЗ” ХНН
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!