Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

ЗӨВЛӨГӨӨ: Цас, бороотой өдөр өрхөө бүтээж, яндангаа авах нь угаартах эрсдэлийг нэмэгдүүлдэг үйлдэл

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цас, бороотой өдөр өрхөө бүтээж, яндангаа авах нь угаартах эрсдэлийг ихээр нэмэгдүүлдэг үйлдэл болохыг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-өөс сэрэмжлүүллээ.

Энэ талаар НЭМҮТ-ийн Хор судлал, шуурхай удирдлагын албаны ЭША П.Буянзаяа дараах зөвлөгөө мэдээллийг өгч байна. 



Тэрбээр "Сүүлийн хоёр жилд НЭМҮТ-д хийгдсэн угаарын тохиолдлууд дээрх дүн шинжилгээгээр цаг агаар хэлбэлзсэн үед буюу хавар, намрын улиралд цас, бороо орсны дараа угаартсан иргэдийн тоо өссөн үзүүлэлттэй байдаг.

Учир нь цас, бороотой үед иргэд галлагаа хийсний дараа өрхөө бүтээж, яндангаа авах зэрэг үйлдэл хийснээр угаартах эрсдэлийг нэмэгдүүлдэг " гэв. 

Цаг агаарын тогтворгүй байдалтай энэ өдрүүдэд дараах зүйлсийг анхаарахыг санууллаа.

  • Угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийн аюулгүй байдлыг шалгаж, тогтмол ашиглах
  • Зөв галлагаа хийх
  • Бага насны хүүхдээр галлагаа хийлгэхгүй байх
  • Бороо орсон үед өрхөө бүтээж, яндангаа авахгүй байх
  • Яндангийн сойлтыг хаахгүй байж өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ эрсдэлээс хамгаалахыг тус тус зөвлөлөө.