ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Францын эмэгтэй боксчид хүйс тогтоох шинжилгээнээс хоцорсон тул ДАШТ-ээс хасагджээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 9 сарын 5
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Английн Ливерпүүл хотод өчигдөр эхэлсэн сонирхогчдын боксын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ээс Францын эмэгтэй боксчид хасагдсан байна. 

Энэ удаагийн ДАШТ-д эмэгтэй боксчдоос хүйс тогтоох шинжилгээ авч буй. Тэгвэл Францын боксын холбоо тамирчдынхаа шинжилгээг хоцроосон тул энэ удаагийн дэлхийн тэмцээнд тус улсын таван эмэгтэй боксчин оролцох боломжгүй болжээ.

Хүйс тогтоох шинжилгээнээс хоцорсон ганц улс нь Францаар тогтохгүй. Тус улсын таван тулаанчаас гадна өөр долоон боксчин тэмцээнээс хасагджээ. Тодруулбал Нигери, Фижи, Филиппин болон Доминиканы тулаанчид тэмцээнд оролцож чадсангүй.

Дэлхийн Боксын Холбоо (World Boxing)-ны зүгээс дээрх улсуудын боксын холбоог буруутгасан байна.

Учир нь Дэлхийн Боксын Холбоо хүйсийн шинжилгээг боксын холбоод нь хариуцна гэж тодорхой заасан аж. Харамсалтай нь зарим холбоод хугацаандаа амжуулж чадаагүй гэж мэдэгдсэн юм.

Харин шинжилгээнд хамрагдсан тулаанчид тэнцээгүй эсэх тал дээр ямар нэгэн хариулт хэлэхээс татгалзжээ.

 

Эх сурвалж: BBC