ТАНИЛЦ: Байнга баруун гар тийш эргэх 11 уулзвар
Нийслэлийн 11 уулзварыг байнга баруун гар тийш эргэдэг болгож байгааг Замын Хөдөлгөөн Удирдлагын Төв(ЗХУТ)-өөс мэдээллээ.
Тодруулбал
- 10 дугаар хорооллын уулзвар
- III эмнэлгийн баруун хойд уулзвар
- Саппорогийн уулзвар
- Тасганы овооны уулзвар
- Хайлаастын уулзвар
- Их Монголын уулзвар
- ЭХЭМҮТ-ийн баруун урд уулзвар
- Зүүн дөрвөн замын уулзвар
- 32-ын уулзвар
- Гэндэнгийн уулзвар
- Зайсангийн гудамж, Оргил худалдааны төвийн хойд уулзварт есдүгээр сарын 8-наас эхлэн байнга баруун гар тийш эргэхээр болж байна.
ЗХУТ ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу "Уулзвараар нэвтрэх боломжийг аль болох сайжруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдал, тэмдэг тэмдэглэгээний стандарт бүрэн хангагдсан уулзваруудыг сонгосон. Мөн түгжрэл ачааллыг бууруулах, орон зай сайтайг нь харгалзсан.
Иймд сонор сэрэмжтэй байхгүй бол үзэгдэх орчин хязгаарлагдсан үед зам тээврийн осол гарах нөхцөл үүсдэг гэдгийг анхааруулъя. Зарим уулзварыг байнга баруун тийш эргүүлдэг болсноор тухайн уулзварын нэвтрүүлэх чадвар 88 хүртэл хувиар нэмэгдэх боломжтойг тооцоолсон" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!











